2024.12.02 - 2024.12.06

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Алдаа бол хөгжил дэвшлийн зам юм."

- Рэй Далио

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49,636.92 нэгжид хүрч 0.36 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Худалдаа Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг Moody's агентлагаас B2 болгон сайжрууллаа. Тус агентлагаас ХХБ-ны урт хугацааны гадаад болон дотоод депозит зэрэглэлийг В3-аас В2, урт хугацааны гадаад валютын бэлэн мөнгөний нөөцийн харьцааг В3-аас В2, барьцаагүй эх үүсвэрийн зэрэглэлийг (P) В2 болгон тус тус сайжруулсан байна. Мөн ХХБ-ны бусад санхүүгийн үзүүлэлтүүдийг дахин баталгаажуулж, хэтийн төлөвийг "тогтвортой" хэмээн дүгнэжээ.
  3. Даатгалын салбарын ашигт ажиллагаагаар тэргүүлэгч "Тэнгэр Даатгал - Tenger Insurance" IPO Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 1,012 хөрөнгө оруулагчдын хамт нийлүүлэлтээсээ даван 109.07 хувь амжилттай хаагдлаа.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийн гол индексүүд өнгөрсөн 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө хадгаллаа. Өсөлттэй ангиллын хувьцаанууд өндөр өсөлт үзүүлсэн бол үнэ цэнтэй ангилалд харьяадагдах хувьцаанууд бууралттай байлаа. Гэсэн хэдий ч жинлэсэн нийлбэрээрээ нийт зах зээл өсөлттэй байлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал хэрэглэгчийн бараа, харилцаа холбооны үйлчилгээ, мэдээллийн технологийн хувьцаанууд 7 хоногт 3 хувиас дээш өссөн бол эрчим хүч, нийтийн үйлчилгээ, материалын салбарын хувьцаанууд бууралттай байлаа.
  2. Өнгөрөгч 7 хоногийн гол анхаарал татсан эдийн засгийн тайлан хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой байлаа. Ялангуяа, Баасан гарагт мэдээлэгдсэн хөдөө аж ахуйн бус ажлын байрны тайлан байсан ба 11 сард АНУ-ын эдийн засагт 227,000 ажлын байр нэмэгдсэн нь дийлэнх шинжээчдийн таамгаас хэмжээнд өндөр байлаа.
  3. АНУ-ын 11-р сарын ажилгүйдлийн түвшин 4.2 хувьд хүрч өслөө. Гэсэн хэдий ч урт хугацааны ажилгүйдлийн түвшин болох 5.7 хувиас бага байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Франц улс дахь улс төрийн тогтворгүй байдлын талаарх бухимдал арилсан болон Европын төв банк дараагийн мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ бууруулна гэж зах зээл өргөнөөр таамаглаж байгаагийн нөлөөгөөр Евро бүсийн хувьцаанууд өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 2.0 хувь, FTSE индекс 0.26 хувийн тус тус өсөлттэй байлаа. 
  2. Европ дахь гол макро эдийн засгийн үзүүлэлтүүд 4-р улиралд эдийн засаг саарч байгааг харуулсан хэвээр байна. Жишээлбэл, Евро бүсийн жижиглэнгийн худалдааны дүн 10-р сард 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Германд үйлдвэрлэлийн салбарын хүндрэл үргэлжилсээр байна. Үйлдвэрлэлийн гарц 10-р сард 1.0 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.
  3. Английн төв банкны ерөнхийлөгч “Financial Times”-д өгсөн ярилцлагадаа эдийн засаг төв банкны хүлээлтэд нийцэж хүлээлтийн дагуу байвал 2025 онд  бодлогын хүүг 4 удаа бууруулах боломжтой талаар дурдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 2.31 хувь, TOPIX индекс 1.73 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Иений ханшийн сулрал нь Япон улсын экспортод суурилсан салбаруудын ашигт эергээр нөлөөлж байна.
  2. Япон улсын төв банкны бодлогын хүүгийн шийдвэрийг ирээдүйд мэдээлэгдэх эдийн засгийн үзүүлэлтүүд дээр үндэслэн шийднэ гэж бодлого тодорхойлогчид дурдаад буй бөгөөд ялангуяа цалин хөлс, эдийн засгийн өсөлтийг онцолж байна. Бидний хувьд Япон улсын төв банкийг 2024 оны 12 сар эсвэл ирэх оны 1 сарын хурлаар бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөнө гэж таамаглаж байна. Дараагийн мөнгөний бодлогын хурал 12 дугаар сарын 19-д болно.
  3. Япон улсын дундаж нэрлэсэн цалин 10-р сард жилийн өмнөх үетэй харьцуулахад 2.6 хувиар өссөн байна. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгийн идэвхжилийг дэмжих бодлого баримтална гэх зах зээлийн өөдрөг хүлээлт болон үйлдвэрлэлийн салбарын сайн мэдээллээс үүдэн тус улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өсөлттэй байлаа. Shanghai Composite индекс 2.33 хувь, CSI 300 индекс 1.44 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. БНХАУ-д "Central Economic Work Conference" хурал 12-р сарын 11-12-ны хооронд үргэлжлэх ба хурлын үеэр эдийн засгийг дэмжих нэмэлт арга хэмжээг танилцуулна гэж зах зээл найдаж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны худалдааны бодлогоос үүдэлтэй эрсдэлүүдийг хэлэлцэх хүлээлттэй байна.
  3. БНХАУ-ын шилдэг 100 шинэ орон сууцны компанийн 11-р сарын борлуулалтын дүн жилийн өмнөх үеэс 6.9 хувь бууралттай гарлаа.

Санхүүгийн Зохицуулах Хороо буюу Үнэт Цаасны Зохицуулах Хороо байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн дотоодын нээлттэй болон хаалттай зах зээлд хувийн хэвшлээс гаргасан хамгийн өндөр дүнтэй бондын арилжаанд манай компани зөвлөх болон андеррайтерийн үйлчилгээ үзүүллээ.

Бид зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, цаашлаад макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч үнэт цаас гаргагч тал болон хөрөнгө оруулагч талд хэн хэнд нь ашигтай хувилбарыг санал болгон ажилласаар байна.

Уг бонд нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна банкны салбар болоод хөрөнгийн зах зээлийг тэнцвэрийг хангахад чухал үүрэгтэй юм.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.35 хувиас 6.85 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.78 хувь байна. 


Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.85 хувиас 10.75 хувийн хооронд арилжаалагдаж байна. 


Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"ШУНХЛАЙ" БОНДЫН ХӨТӨЛБӨРИЙН ТРАНЧ 1-ЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

 2024.12.06


Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 546 тоот тогтоолын дагуу "Шунхлай” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан "Шунхлай" бондын хөтөлбөрийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, транч 1-ын хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс SHHK-BD-05/12/25-C0079-17 кодтойгоор эхлүүлнэ.  


Дэлгэрэнгүй

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2024 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2024.12.05


“Инновэйшн Инвестмент" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05/14 тоот тогтоолоор компанийн 2024 оны хагас жилийн цэвэр ашгаас 70.1 хувийг буюу 3,697,783,200.00 /гурван тэрбум зургаан зуун ерэн долоон сая долоон зуун наян гурав мянга хоёр зуу/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.


Дэлгэрэнгүй